Дундговьд урьдчилсан дүнгээр АН 22, МАН 10 суудал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-16 11:30:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговийн аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн урьдчилсан дүнгээр 35 суудлаас Ардчилсан нам 22, Ардын нам 10, ШИНЭ намаас нэг, бие даагч нэг суудал авч, Ардчилсан нам олонх боллоо.

Тус сонгуульд 18 384 сонгогч оролцож, сонгуулийн ирц 60,69 хувьтай байсныг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлсэн бөгөөд сонгуулийн 68 хэсгээс 40 хэсэгт нь хяналтын тооллого явуулжээ.

Дундговь аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрогт Монгол ардын намаас 35, Ардчилсан намаас 33, ШИНЭ намаас хоёр, бие даагч 4 нийт 74 нэр дэвшигч өрсөлдсөн.

Урьдчилсан дүнгээр тус аймгийн 15 сумаас Сайнцагаан, Адаацаг, Дэлгэрхангай, Хулд, Луус, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай суманд Ардчилсан нам олонх болсон бол Баянжаргалан, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт, Дэрэн суманд Монгол ардын нам олонх болсон байна. 

相关新闻