Бүрэгхангай, Бугат, Баян-Агт суманд сонгогчдын идэвх сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 15.00 цагийн байдлаар 15127 сонгогч санал
өглөө. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 41,6 мянган сонгогч бүртгэлтэй бөгөөд 1086
нь түр хасагдаж, 40,5 мянган сонгогч санал өгнө. Одоогоор тэдний 38,5 хувь
саналаа өгсөн байна.
- Орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагаа ямар нэгэн зөрчил, саадгүй хэвийн үргэлжилж байна. Бүрэгхангай сумын сонгогчдын 49,0, Бугат сумын сонгогчдын 44,0, Баян-Агт сумын сонгогчдын 43,0 хувь саналаа өгч сонгуульд идэвхтэй оролцож байна гэж аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа.
Аймгийн
сонгуулийн хороо сонгогчдыг сонгуульд оролцох боломж нөхцөлөөр хангаж, Сэлэнгэ,
Эг зэрэг томоохон гол мөрөн гаталж санал өгөх сонгогчдыг усны аюул ослоос
сэргийлж, аймгийн Онцгой байдлын албан хаагчдыг ажиллуулж байна. Тэшиг,
Хутаг-Өндөр суманд Онцгой байдлын 12 албан хаагч, хоёр завьтай үүрэг гүйцэтгэж
байна.