Газар өмчлөх иргэдийн хүсэлтийн 40,0 хувийг шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны гуравдугаар улирлын байдлаар газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэдийн 40,0 хувийг шийдвэрлэсэн байна.
Аймгийн хэмжээнд газар өмчлөхөөр 65
иргэн хүсэлтээ гаргасны 15 иргэн буюу 23.1 хувь нь одоо эзэмшиж, ашиглаж
байгаа хашааныхаа газрыг, 50 иргэн буюу 76.9 хувь нь шинээр газар өмчилж авах
хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргасан нийт иргэдийн хүсэлтийн 40 хувийг шийдвэрлэж, 3.86 га газрыг өмчлүүлжээ.
Иргэдийн өмчлөлд шилжсэн
3.75 га буюу 97.2 хувь нь одоогийн эзэмшиж байсан, 0.11 га буюу 2.8 хувь шинээр
олгосон газар байна.
Сум, аймгийн ИТХ хүсэлт
гаргасан иргэдийн саналыг харгалзан өмчлөх газрын хэмжээ, байршлыг Засгийн
газарт уламжилсан боловч, шинээр өмчлүүлэх газрын дэд бүтцийн асуудлыг
шийдээгүй, төлөвлөлт хийгээгүй зэрэг нөхцөлийн улмаас энэ жил шинээр газар
өмчлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь газар өмчлөлд нөлөөлсөн гэж газрын харилцааны
асуудал хариуцсан мэргэжилтнүүд тайлбарлалаа.