Х.Баттулга: Булганыхан хөгжил дэвшилдээ анхаарах цаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Булган аймгийн
иргэдтэй уулзалт хийлээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгч иргэдийн санал хүсэлтийг эхлээд сонслоо.
Булган сумын 4-р багийн иргэн Д.Энхтайван:
-Монгол бичгээ байнга хэрэглэх хэрэгтэй. Түүх, монгол хэл уран зохиолын хичээлийн сургалтын цагийг хасч байгаа нь буруу байна.
Хангал сумын Хялганат тосгоны иргэн Х.Батаа:
-Малчин,
тариачин хоёрын хооронд асар том зөрчил үүслээ. Яг өнөөдрийн байдлаар Хялганат
тосгонд 200-гаад мал хашаатай байна. Уг нь хууль номонд 5-10 дугаар сарын нэгэн
хүртэл газар тариаланг хамгаалах малчид малаа тариалангийн талбайд оруулахгүй байх юм билээ. Хэрэв малчид
тарианд мал оруулах юм бол орон нутагт 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс хохирол
тооцож, барагдуулах жамтай. Гэтэл өнөөдөр компанийн захирал мал хашаад
таван үхрийн нэг, хорин хонины нэгийг авч байж шийднэ гэдэг. Ийм журам хэрэгжих
гээд тун хүнд байна. Тэгэхлээр Монгол улс хүнсээ өөрсдөө хангах гэж байгаа
учраас будаагаа тарих нь чухал. Мөн малын
мах түүнээс чухал.
Сүүлийн үед
тариалангийн бүсийн аймгийн малыг эрчимжсэн аж ахуй болгох тухай ярьж байна. Цөөн
малтай, амьдрал ахуйгаа тэжээгээд яваа иргэд цаашид яаж амьдрах билээ. Үүнийг
шийдэхэд анхаарах хэрэгтэй.
Цаазын
ялыг сэргээх таны саналыг дэмжиж байна. Санаатайгаар хүн алсан, 16 нас хүрээгүй
охидыг хүчирхийлсэн хүмүүсийг цаазаар авах хэрэгтэй.
Булган сумын 3-р багийн иргэн Б.Туяа:
- Хамтын
тэтгэврийн сангийн тухай хуулийг яаралтай гаргаж хэрэгжүүлмээр байна.
Хэлмэгдсэн хүний зээ охины хувьд хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг үр хүүхдүүдээс
нь гадна ач, зээ нарт нь олгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.
Булган сумын 1-р
багийн иргэн М.Бямбасүрэн:
- Орон нутагт залуучууд ажиллахад таатай тав тухтай байдаг. Гэвч хүний хөгжил тал дээр үнэхээр хоцрогдоод байна. Эрүүл мэнд, боловсролын салбар хөгжлийн хувьд үнэхээр хоцорч байгаа. Манай аймаг бусад аймгаас хамгийн сүүлийн байрт яваадаа харамсаж байна. Тэгэхлээр залуучууд болоод ард иргэдийн тогтвор суурьшилтай байхад орон нутгийн хөгжил үнэхээр чухал байна. Булган аймгийн хөгжлийг яавал ахиулах вэ. Булган, Орхон аймгийн хөгжил эрс тэс ялгаатай байна. Үүнийг анхаарахыг хүсье гэлээ.
Мөн А.Ганболд, Ч.Жамбалдорж, Д.Дашбалжир, Л.Байгалмаа нарын хүмүүс санал хэллээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
- Сүүлийн
30 жил хөдөө аж ахуйн салбар ямар ч бодлогогүй мартагдаж явж ирсэн. 60 оны
сүүлээс 80-аад оны эхэн хүртэл аж үйлдвэрийн комбинаттай байсан. Дотооддоо
гутал үйлдвэрлэж, арьс шир, ноос ноолуураа бүгдийг боловсруулдаг байсан. Байсан
зүйлээ сэргээх гэж ярьж байна. Хүнс,
хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс боловсруулах буюу Дархан-Уул аймагт барьж байгаа үйлдвэрийг санаачлаад эхлүүлсэн.
Энэ бол Дарханы үйлдвэр биш 21 аймаг, 330 суманд салбар байгуулаад суманд анхан
шатны боловсруулалт, аймгуудын төвд дараагийн шатны боловсруулалт хийнэ. Эцэст
нь Дарханд арьс, ширийг бүрэн боловсуулах том экспортын үйлдвэр юм. Үүнийг санаачлаад
явж байна.
Говийн бүсийг
эзэнжүүлэх, малжуулах, усжуулах ажлыг хийхийн тулд эхлээд төмөр замын бодлого
батлуулсан. Төмөр замаар зүүн бүсийг холбох төсөл маш амжилттай хэрэгжиж
байгаа. Үүн дээр зэвсэгт хүчин болон залуучууд гээд 6000 орчим хүн ажиллаж
байна. Дандаа монгол залуучууд инженерүүд ажиллаж байгаа. Монголчууд хийж бүтээж
чаддагийг харуулж, оюун санааны том өөрчлөлт авчирч байна.
Зүүн аймаг, төвийн
бүсийг төмөр замаар холбоод түүнийг дагаад усан хоолой, цөөрмийг байгуулж
эхэлсэн. Анх удаа усны агентлагтай боллоо. Төр усны асуудалд анхаарал тавьж
байгаагийн илрэл. Баруун аймгийг холбож байгаа төмөр зам бол хоёр хөршийг
холбох транзит зам байх юм.
Булган аймаг
хөгжлөөрөө аймгуудаасаа хоцорсон байна. Алдартнууд төгссөн сургууль нь спорт
заалгүй, аймгийн төв нь томоохон зочид буудал байхгүй байна. Анхдагчууд хөгжил
дэвшилдээ анхаарах цаг болжээ гэлээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Булган аймагт томоохон зочид буудал, “Эрдмийн өргөө”
цогцолбор сургуулийг спорт заалтай болгох асуудлыг шийдэхээ амаллаа. Булган
аймагт зочид буудал барихыг МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинд хариуцуулав.
Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарахыг мөн санууллаа.