“Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-08 15:52:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчидтэй “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” уулзалт хийлээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийн зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг хэрэгжүүлж байгаа юм.

          - Энэхүү аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн судалгаа хийлээ. Зарим нэг нуугдмал хэргийг илрүүлэн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхдийн эрх, нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалах үүднээс энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлд болгоомжтой хандаж, цагдаагийн байгууллагын албан эх сурвалж ашиглах, хамтран ажиллах нь зүйтэй. Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгуулллагын үүрэг оролцоо чухал юм гэж аймгийн цагдаагийн газрын ажилтан, ахмад Д.Батчулуун ярилаа.

          Төрийн байгууллагууд үйл ажиллагааны мэдээллээ нийгмийн сүлжээнд тавьснаа нийтэд хүргэж байгаа юм шиг ойлгодог. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ хүргэх, үйл ажиллагаагаа сурвалжлуулах, хамтран ажиллахад анхаарах саналыг аймгийн ЗДТГ-ын ажилтан Т.Хонгорзул тавилаа.

相关新闻