Булган аймгаас 160 гаруй хүн төрийн дээд шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал
хүртсэн хүмүүст шагнал гардуулах ёслол Булган аймагт боллоо. Тус аймгаас
нийтдээ 166 хүн төрийн дээд шагнал хүртсэн бөгөөд шагналыг Ерөнхийлөгчийн
зөвлөх Э.Мөнх-Очир гардууллаа.
Монгол Улсын төрийн
дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор Хишиг-Өндөр сумын өндөр
настан Ч.Батсуурь, Дашинчилэн сумын “Хужирын адаг” ХХК-ийн мал зүйч Л.Ганбаатар,
Булган сумын “Боргил трейд” ХХК-ийн захирал Н.Отгон, “Алтан гадас” одонгоор
аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүжиг дэглээч Г.Баасансүрэн, Бүрэгхангай сумын
байгаль хамгаалагч Г.Баярмагнай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч
Г.Одонтунгалаг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Хутаг-Өндөр сумын соёлын төвийн
эрхлэгч Д.Ганцогт, “Тана орд” ХХК-ийн засал, чимэглэлчин Г.Янжмаа, “Гантай”
ХХК-ийн захирал Ш.Цэндмаа нарын хүмүүс шагнууллаа.