Улаанбуудайн ургацын унац багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-07 11:03:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээллээр энэ намар хураан авахаар урьдчилан тооцоолж байсан улаан буудайн ургацын хэмжээ 4,7 мянган тонноор буурахаар байна. Ургацын урьдчилсан тогтоосон балансаас хойш бороо, цас орсны улмаас 847 га талбайн ургац алдаж, нэгжээс авахаар тооцсон ургацын хэмжээ нэг га-гаар буурч байгаа аж.

            Одоогоор 15,5 мянган га талбайгаас 18,2 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Улаанбуудайн ургац хураалт 41,5 хувьтай байна.

相关新闻