Хангайн зарим сумын малчид хэрэгцээт хадлангаа нөөцөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал сумын малчид ирэх өвөл, хаврын хэрэгцээт хадлангаа нөөцөллөө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
Тэшиг суманд 19,4, Хутаг-Өндөр суманд 16,0, Сэлэнгэ суманд 6,1,
Хангал суманд 5,2 мянган тонн өвс бэлтгэсэн байна. Аймгийн хэмжээгээр 75,1
мянган тонн өвс нөөцөлсөн мэдээтэй байгаа бөгөөд өмнөд бүсийн Хишиг-Өндөр, Рашаант, Гурванбулаг, Баяннуур
суманд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил удаашралтай байгаа талаар тус газраас
мэдээлэв.