Малчдад нөхөн төлбөр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-10-06 13:37:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын малчид цас зудын бэрхшээл тохиолдсон учраас даатгалын нөхөн төлбөр авчээ.

-2019 онд малын индексжүүлсэн даатгал буюу хөдөө аж ахуйн давхар даатгалд 170 малчин өрх буюу нийт малчин өрхийн 24,7 хувь 17.2 сая төгрөгөөр малаа даатгуулсан. Энэ жил хаваржилт тавгүй байж, нийт малын 11,8 хувь зүй бусаар хорогдсон юм. Энэ нь сумын даатгалын босго үзүүлэлтийг давж малчид даатгалын нөхөн төлбөр авсан гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа. Тус сумын малчдад даатгалын байгууллага нийтдээ 58.0 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Өнгөрсөн өвөл, хавар Баян-Агт сумын нутгаар цас их хэмжээгээр унаж, мал бэлчээрлэх боломжгүй болж 38,0 мянга гаруй мал хорогдсон юм.

相关新闻