50 хүүхдийн эко цэцэрлэг барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Гадаад харилцааг эдийн засагжуулах
нь хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн алслагдсан багт хүүхдийн цэцэрлэг
байгуулан бяцхан иргэддээ үйлчилж эхлээд байна.
Аймгийн удирдлагын багийн зүгээс сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэгэн үр өгөөж нь энэ цэцэрлэг болж буй юм. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5 дугаар багт баригдсан 50 хүүхдийн шинэ цэцэрлэг нь олон улсын стандартын дагуу барьсан эко цэцэрлэг гэдгээрээ давуу талтай. Тус цэцэрлэгийг аймгийн Засаг даргаас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Цэргийн Инженерийн Корпусын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Тус цэцэрлэгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ шинэ цэцэрлэг хэрэгцээт газраа, хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаад талархалтай байна” хэмээн онцлон хэлж байв.
Тус багийн тухайд ганцхан цэцэрлэгтэйн улмаас тэр бүр хүүхдүүд хангалттай цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан байна.