СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын удирдлагуудыг огцрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-02 13:40:35

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 6 дугаар сарын 30-нд болж, 28 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож, 96.4 хувийн ирцтэйгээр хуралдсан байна.

 

Ээлжит бус хуралдаанаар ИТХ-ын даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэх, Шинэ нөхцөл байдал үүсвэл ИТХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх, сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.

 

Хуралдааны үеэр сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат өөрийн хүсэлтээр хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

 

Хурлын даргын албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Гантуяа, Э.Баатарцогт нар нэр дэвшиж, олонхийн саналыг аваагүй учраас дахин санал хураалт явуулж, Сүхбаатар сумын ИТХ-ын даргаар 1-р багийн төлөөлөгч Б.Амгаланг сонгожээ.

 

Ээлжит бус хуралдааны 3 дугаар асуудал буюу сумын Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэн аймгийн Засаг даргад уламжлахаар болсон байна.

相关新闻