СЭЛЭНГЭ: U-15 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Спортын сургуулийн сурагчид оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-04 09:55:20

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тайланд Улсын Накхан Патом хотод энэ сарын 12-19-ний өдрүүдэд волейболын U-15 насны эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Энэхүү ​U-15 насны Монгол Улсын шигшээ багт Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын Спортын сургуулийн сурагч Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар нь сонгогдож улс, аймаг, сургууль, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлан Азийн тавцанд тоглох эрхтэй болсон байна.

 

Монголын U-15 насны шигшээ багийн дасгалжуулагчаар О.Наранбаатар ажиллана.

 

Эдгээр тамирчдадаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж дэмжлэг үзүүлж амжилт хүслээ.

相关新闻