СЭЛЭНГЭ: Тойрог эдийн засгийг нэвтрүүлэхэд бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Европын холбооны "Свич
Эйшиа" хөтөлбөрийн “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй
"Тойрог эдийн засгийг нэвтрүүлэх, ногоон бизнесийг хөгжүүлэх
хурдасгуур" хөтөлбөрийн сургалт Сэлэнгэ аймагт болж байна.
Эдийн засгийн ногоон шилжилт төсөл
нь хүнс, ус ундааны салбарын бичил, жижиг дунд үйлдвэр болон жижиглэнгийн
худалдаа эрхлэгчдэд эко шошго бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх.
Мөн ногоон баталгаажуулалт бүхий
үйлдвэрлэл эрхлэх улмаар тогтвортой, үр ашигтай ногоон бизнес, стратеги
хөгжүүлэх боломжийг олгох зорилго сургалт юм.
Ингэснээр тойрог эдийн засгийг
нэвтрүүлэх боломж бүрдэх юм.
Тус сургалтад Мандал сумын хүнсний
салбарын бизнес эрхлэгч 30 бичил үйлдвэр эрхлэгчид оролцож, гэрчилгээ авлаа.
Мөн энэ үеэр Мандал сумын “Тохилог
хараа” ОНӨААТҮГ-аас тус сумын хог дахин боловсруулах, дахивар хогийг төвлөрүүлэх
цэгийн талаар мэдээлэл өгөв.