Ахмадууд шинэ өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-05 17:07:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ахмадууддаа зориулан “Ахмадын өргөө” барьж, Олон улсын ахмадын өдрөөр хүлээлгэн өглөө.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт алба хашиж байгаад тэтгэвэртээ гарсан 13 ахмад настан байдаг ба энэ өдөр шинэ өргөөг хүлээлгэн өгсөн төдийгүй тэдэнд хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр улсад 49 жил, тус байгууллагад 17 жил жолоочоор ажилласан ахмад настан С.Даваадагвын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-I тэмдгээр шагнаж урамшуулсан аж.

Түүнчлэн ахмад настан бэлтгэл хошууч Д.Должинг Монголын ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг аймгийн Ахмадын хороон дарга Ц.Сугир гардуулан өгчээ.  

相关新闻