Уул уурхай дахь төрийн оролцоо өндөр байгааг шүүмжлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГАфганистан, Киргиз, Лаос, Мъянмар, Уул уурхайн яам, төрийн өмчит аж аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Гадаад хэргийн яамны “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Канадын олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэн” хамтран энэхүү олон улсын семинарыг Гадаад хэргийн яаманд зохион байгуулж байна.
Уул уурхайн томоохон төслүүдийг явуулахын тулд төрийн оролцоо хэр байдаг талаар талууд санал солилцож буй юм.
Уул уурхайн түүхий эдийн үнийн оргил үеийн дараа дээрх семинарыг зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Гадны хөгжингүй орнуудын хувьд уул уурхайн төслүүдэд төрийн оролцоо бага байдаг бол хөгжиж буй улсад өндөр байдагт оролцогсод шүүмжлэлтэй хандаж байна. Монгол Улсын хувьд уул уурхайн томоохон төслүүдэд төрийн оролцоо 34-51 хувьтай байхаар хуульчилсан. Энэ нь уул уурхайн ордуудад төрийн эзэмшлийг харьцангуй өндөр байлгах, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөхөөс гадна зах зээлийн зарчмаар уул уурхайн компаниуд жамаараа урагшлах боломжийг хязгаарладагийг салбарынхан тодотгож байна.
1984 онд дэлхийн хэмжээнд уул уурхайн төслүүдийн төрийн оролцоо хамгийн дээд түвшинд хүрч байжээ.
Дашрамд дурдахад дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх үед төрийн оролцоо нэмэгддэг гэсэн судалгаа бий аж.
Б.Заяа