Зуу гаруй өрх зөгийн аж ахуй эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн онд 102 өрх зөгийн аж ахуй эрхэлж, 1103 бүл зөгийнөөс 16.5 тонн бал хураан авч, өрхийн орлогоо нэмэгдүүлжээ.
Тус аймгийн ИТХ зөгийн аж ахуй эрхлэж буй болон шинээр
эрхлэхийг зорьж буй иргэд, аж ахуйн нэгжийг дэмжин, зах зээлд нийлүүлэх зөгийн
бал, бусад дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоо хэмжээ, нэр төрлийг
нэмэгдүүлж, ногоон ажлын байрыг бий болгон, өрхийн амьжиргааг дээшлүүлэх
зорилгоор “Булган зөгий” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм.
-"Бест-Агро
Интернэйшнл" ХХК-тай гэрээ байгуулан 179.9 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар Баян-Агт, Бугат, Булган, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр сум,
Хялганат тосгоны нийт 43 иргэнд 250 бүл зөгийг олгож, 2020-2023 он хүртэл
хамтран ажиллах гэрээ байгуулж, үе шаттай сургалтуудад хамруулж байна.
Мөн "Осака тоёото” компанийн хэрэгжүүлж буй төслөөс Сэлэнгэ сумын 10
иргэнд 10 бүл зөгий олгосон. Зөгийн аж ахуй
эрхлэгч
иргэдэд хоёр удаагийн сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн
Ч.Оюун-Эрдэнэчимэг ярилаа. Одоогоор
аймгийн
хэмжээнд 102 өрх 813,
“Сүмийн
нуга”, “Эко хан буян” хоршоо 300, нийт 1113 бүл зөгий үржүүлж, бал болон дагалдах бүтээгдэхүүнийг ашиглаж
байна.