Боловсрол соёл урлагийн газар сургалтын арга туршлагын цахим сантай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган/МОНЦАМЭ/.Булган
аймгийн Боловсрол соёл урлагийн газар ахмад,
залуу багш нарын шилдэг
тэргүүний арга, туршлага, сурагчдын
бүтээлийг багтаасан
нэгдсэн цахим санг үүсгэн ашиглаж байна.
"Тэргүүлэх" зэрэгтэй
130 багшийн шилдэг арга зүй болон
бага боловсролын багш нарын тэргүүн
туршлага бүхий 122 хичээлийг цахим
хэлбэрээр бэлтгэн сургалт, сурталчилгаанд ашиглаж эхэлжээ. Мөн
хичээлийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн
бүр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, мэдээ,
мэдээллийг олон нийтийн
сүлжээнд тогтмол байршуулан нийтэд хүргэж байна.
-Сургалтын шилдэг туршлагыг
түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ багш, удирдах ажилтны арга барилыг дээшлүүлэх
ажил зохиож байна. Анги
удирдсан багш нарт холбогдох эрх зүйн акт, тэргүүн туршлага зэргийг эмхэтгэн
гарын авлага боловсруулж, 500 хувийг хэвлэн тараасан. 2019-2020 оны хичээлийн
жилд сургууль бүрээс шалгарсан шилдэг илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн багш
нарт түгээлээ гэж аймгийн
Боловсрол, соёл урлагийн газрын албаны дарга Ж.Орхонтуул ярилаа. Энэ онд Булган сумын 1-р сургуулийн багш
Г.Баярчимэг, Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш З.Золжаргал,
Баяннуур, Тэшиг сумын Насан туршийн нэгжийн багш Б.Зоригт, н.Эрхэмбаяр
нар багшийн мэргэжил
дээшлүүлэх институтийн теле
хичээлийн бичлэгт оролцон өөрийн арга зүйгээ үндэсний хэмжээнд танилцуулжээ.