Стандартын шаардлагад нийцсэн толоомын талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-20 19:05:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын орон сууцны байруудын гадна тохижилт тоглоомын талбайг ашиглалтад хүлээн авчээ.

Тодруулбал, тус сумын тав, ес, 12, 13 дугаар байрны гадна тохижилт, тоглоомын талбай байгуулах ажлыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулжээ.

Тус ажлыг Мандал шилтгээн” ХХК  Орон нутгийн хөгжлийн сангийн 200 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, аймгийн төвд стандартын шаардлага хангасан нэг ч тоглоомын талбай байхгүй байгааг онцолж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн ажээ. Хэдийгээр хуучин тоглоомын талбайнуудад засвар хийж, сайжруулаагүй байгаа ч дээрх дөрвөн байрны ойролцоо амьдарч байгаа хүүхдүүд ийнхүү стандартын шаардлага хангасан тоглох талбайтай болж, дээрх байрнуудын гадна тохижилт сайжирсан тухай Сайнцагаан сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

相关新闻