Улсын тэргүүний тариаланч хамт олон шагналын дээжээсээ хандив өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Хангал сумын “Молор эрдэнэ түрүү” ХХК энэ жил “Улсын тэргүүний
тариаланч хамт олон”-оор шалгарсан юм. Тус компанийн хамт олон шагналын
дээжээсээ нэг сая төгрөгийг ард түмний эрүүл мэндийн төлөө, “Covid-19” вирусний халдвараас урьдчилан
сэргийлэх үйлсэд хандивлах санал гаргасан байна.
Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн
дагуу тус
компани Эрүүл мэндийн төвд дуслын тарианы
сандал гурав,
мэдээллийн хонх тав,
хэвтэн эмчлүүлэгчдэд
зориулсан шкаф дөрвийг авч өгч сумын иргэдийн эрүүл мэнд, нийтийн эрх ашигт
анхаарч дэмжлэг үзүүллээ гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас
мэдээллээ.