Хичээлийн байрны өргөтгөлийн барилга ирэх 8-р сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-26 11:18:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажил 75,0 хувийн гүйцэтгэлтэй байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Улсын төсвийн нэг тэрбум 125,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээлийн байрны өргөтгөлийн барилгын ажлыг  "Алтайн бумбат өргөө" ХХК хийж гүйцэтгэж байна.

            Нийтдээ 240 хүүхдийн суудалтай, хоёр давхар барилгын ажлыг ирэх 8-р сард ашиглалтад оруулах аж.

相关新闻