Баян-Агт суманд төлийн хорогдол их гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн хэмжээгээр 1,2 сая мал төллөж, гарсан төлийн 93,6 хувь буюу 1,1
сая төл бойжиж байна. Нийт 76,9 төл хорогдож энэ оны сүргийн данснаас
хасагджээ. Хангал суманд 100,0, Сэлэнгэ суманд 99,9, Баяннуур суманд 99,4
хувиар төлөө бойжуулж байна. Харин
Баян-Агт, Сайхан, Могод суманд 7,5-35,5 мянган төл хорогдоод байгаа аж.
-
Энэ жилийн зуншлага тааруу эхэлж байгаа Могод, Сайхан суманд төлийн хорогдол
гарч байна. Өвөл, хавартаа цаг агаар хахир хатуу байсан Баян-Агт суманд төлийн
хорогдол их хэмжээтэй гарлаа. Эх малд өвс тэжээл дутагдсанаас жилбэгүй төллөж,
төл харангадаж хорогдол нэмэгдэж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын
мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.