Иргэдэд номын сангийн үйлчилгээг цахимаар хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Төв номын сан хөл хорионы улмаас олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан энэ үед номын сангийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэж байна.
Иргэд цахимаар ном уншихыг хүсвэл e-mail хаягаараа “Очироор огтлогч буюу их хөлгөн судар”, Л.Түдэвийн
"Оройгүй сүм", Б.Сарантуяагийн "Сайн хаан Бат", "Сорхугтан",
Даниель Дефо "Робинзон Крузо", Б.Шүүдэрцэцэгийн
"Өгүүллэгүүд" зэрэг 20 шахам номыг унших боломжтой юм байна.
Тус номын
сангийн номын санч Т.Мөнгөнтуяа:
-“Covid-19” халдвараас урьдчилан сэргийлж үйлчилгээгээ цахимаар хүргэх арга
хэмжээ авч байна. Уншигчдад номын сангийн лавлагаа мэдээллийн үйлчилгээг
хүргүүллээ. Номын сангийн холбоо, Монголын номын сангуудын консерциум, Үндэсний
номын сангаас зохион байгуулж байгаа цахим сургалтад ажилтнуудаа идэвхтэй
хамруулж байна. Уншигчдад аль болох цахимаар хүрч үйлчлэх үнэгүй ном
ашиглах боломжуудыг санал болгож байна гэж ярилаа. Мөн орон нутгийн номын
сангуудыг мэргэжил арга зүйгээр хангах, зөвлөн туслах зорилгоор сум, сургуулийн
номын санчдын сошиал бүлэг нээж цахим лавлагаа, номын сангийн анхан шатны бүртгэл хөтлөлтийг
сайжруулах ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн
төв номын сан 35000 боть ном хэвлэлтэй, уншлагын 3 танхим, нэг салбар номын
сангаар иргэдэд үйлчилдэг.