Малаа усалж байгаад голд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-09 11:20:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багт энэ сарын 7-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С малаа усалж байгаад морьтойгоо голд орж осолджээ.

          Эрэн хайх аврах салбарын таван албан хаагч, цагдаагийн нэг ажилтан, ар гэрийн долоон хүн гурван машин, нэг завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон иргэний цогцсыг Эгийн голын Гөгстийн хар ус гэдэг газраас өчигдөр өглөө 07.45 цагт олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Тухайн иргэн хоёр дүүтэйгээ малаа усалж яваад осолдсон аж.

          -Тус аймагт сүүлийн хагас сард хоёр иргэн усны аюулд өртөж нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд гол мөрний усанд 230 хүн амь насаа алдсан гэж аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр ярилаа.

相关新闻