Аймгийн хэмжээнд тариалалт 86,6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг, Хангал суманд хаврын тариалалт дууслаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
Тэшиг суманд 5527,0, Хангал суманд 1516,0 га талбайд улаанбуудай тариалж,
төлөвлөгөөг 128,5-144,4 хувь биелүүлсэн байна. Мөн түүнчлэн Баян-Агт,
Бүрэгхангай суманд тариалалтын ажил бараг дуусч байгаа аж.
Аймгийн хэмжээгээр 36819,0 га
талбайд үр суулгасан бөгөөд тариалалт 86,6 хувьтай байна.