Баян-Агт суманд хязгаарлалтын дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-08 14:32:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга захирамж гаргаж зарим газар нутагтаа хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбоотойгоор энэ сарын 30 хүртэл хялгаарлалтын дэглэм тогтоож, машин техник, мал, малчдын орох, гарах хөдөлгөөнийг хориглолоо.

            - Зарим бүс нутагт гурван эргүүл пост гаргаж, хяналт тавьж эхэллээ. Сумын төрийн албан хаагчид байнгын эргүүлд ажиллана гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.

          

相关新闻