Булган аймаг дахь МСҮТ элсэлтийн бүртгэлээ цахимаар явуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтээ
цахимаар бүртгэж эхлээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн
буюу суурь боловсрол эзэмшсэн сурагчид автомашины засварчин, барилгын засал
чимэглэл, гагнуурчин, оёдолчин, гоо засалч зэрэг есөн мэргэжлээр 2,5 жил
суралцах боломжтой юм. Харин ерөнхий боловсрол эзэмшсэн болон насанд хүрэгчид
нэг жилийн хугацаатай 18 мэргэжлээр суралцаж мэргэжлийн боловсрол эзэмшиж болох
аж.
- “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлж хичээл сургалтын үйл ажиллагааг онлайн
хэлбэрээр явуулж байна. Багш нар цахимаар групп нээж сургалт явуулан гэрийн
даалгавар өгч гүйцэтгэлийг тооцож байна. МСҮТ-ийн бүсийн сургалтын төвөөс
зөвлөмж чиглэл өгч тогтмол шалгадаг. Энэ хичээлийн жилийн танхимын сургалт
тасраагүй, харин үйлдвэрлэлийн дадлага хийж чадаагүй байна. Сургалтын явцад
үнэлгээ хийж 45 хүртэл насны суралцагчдад сард 200,0 мянган төгрөгийн тэтгэлгийг
олгож байгаа гэж Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн
захирал Ч.Оюунтуяа ярилаа.
Тус сургалтын төвд элсэгчид тэтгэлэг
авах, дотуур байранд үнэ төлбөргүй суух нөхцөлтэйгөөс гадна ОХУ-ын Эрхүү мужийн
авто засвар, зам, замын барилгын коллежид үргэлжлүүлэн суралцах, оюутан
солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна.