Үлийн цагаан оготно устгахад микро биологийн арга хэрэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-27 21:22:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд үлийн цагаан оготнотой микро биологийн аргаар тэмцэж байна. Тус сум 101,2 мянга га газар нутагтай бөгөөд судалгаагаар түүний 70 орчим хувьд үлийн цагаан оготно тархсан аж. Бэлчээрийн 25 мянган га талбайн үлийн цагаан оготоно устгахад микро биологийн аргаар буюу 37,5 тонн бактержуулсан будааг цацах ажил хийж дуусчээ.

Сум Засаг даргын Тамгын газар, сургууль, цэцэрлэг, соёлын төв, Хөгнө-Тарны тусгай хамгаалалтай газрын захиргаа, ахмадын холбоо, багийн иргэд нийт 192 хүн, 52 техник ажиллалаа. Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготныг хавар гөлчгийлж эхлэхээс нь өмнө тэмцэх нь хамгийн үр дүнтэй учир микро биологийн аргаар устгах ажил хийлээ гэж тусын сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

相关新闻