Мобайл технологиор хөдөөгийнхөнд үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-06 12:51:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын шийдвэрээр төрийн үйлчилгээний байгууллагын ажлын хэсэг “Хамтдаа сэргийлье - хүрч үйлчилье” уриатайгаар хөдөөгийн иргэдэд үйлчилсэн байна.

Moбайл технологиор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, эм хэрэгслээр хангах, анхан шатны тусламж үйлчилгээг 5-р багийн Даамайн гүүр, Цагаан хуст, Хараагийн ар зэрэг нутагт хаваржиж байгаа 36 өрхийн 80 иргэнд хүргэжээ.

Аймгийн ИТХ өнгөрсөн онд бүх сумын эрүүл мэндийн байгууллагад мобайл технологи нэвтрүүлэх хөрөнгийг шийдвэрлэж, нийтдээ 140,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Сэлэнгэ сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд мобайл технологи ашиглан зүрхний бичлэг хийх, эхо аппаратаар харах үйлчилгээг хөдөөгийнхөнд үзүүлсэн байна.

Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тэмбүү, нүдний өвчний талаарх сургалт сурталчилгаа хийж, гарын авлага, малчдад амны хаалт, гар ариутгагчийг үнэгүй тараажээ. Мөн байгаль хамгаалагч, малын эмч нар ажлын хэсэгт багтаж, хуурайшилттай үед гал түймрээс урьдчилан сэргийлэх, мал эрүүлжүүлэх, орчны ариун цэврийг сахиж, сэг зэм устгах зэрэг арга хэжээ авахыг малчдад зөвлөсөн байна.

相关新闻