Сураггүй болсон иргэнийг эрэн хайх нэмэлт баг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн шөнө Орхон сумын малчин Б сураггүй болсон тухай дуудлага ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4
алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1
эрэлч нохой, 4 автомашинтай 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Нарийн
хайлааст гэдэг газраас “Лэганс” загварын, автомашинтай гарсан малчин 65 настай, эрэгтэй Б сураггүй болж, Орхон сумын 3 дугаар багийн нутаг сумын
төвөөс баруун хойд зүгт 20, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км-т Сээрийн гарам гэдэг газар автомашин нь шатсан байдалтай
олдсон байна.
-Одоогоор сураггүй болсон иргэнийг олоогүй байна. Аймгийн цагдаагийн газар болон сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Цагаанхүүгээр ахлуулсан эрлийн баг нэмж гарган эрэн хайх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.
注释