АН-ын орон нутгийн сонгуулийн ялалтыг баталгаажуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн 6-р сард болж,
АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Сумын ИТХ-ын хуралдаан саяхан болж нэр дэвшигч Н.Саранчимэгийн ИТХ-ын
төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, орон нутгийн сонгуулийн АН-ын ялалтыг
баталгаажуулжээ.
Тус сумын ИТХ 21 төлөөлөгчтэй бөгөөд МАН, АН тэнцүү тооны
суудалтай, бие даагчийн төлөөлөл гурав болсон байна. Энэ удаагийн хуралдаанаар
ИТХ-ын даргаа өөрчилж, АН-аас нэр дэвшсэн П.Одонхүүг сонгожээ.