Төрийн байгууллагууд 2020 онд “Чадахуйн зарчим”-ыг хэвшүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төрийн байгууллага бүрт "Мерит зарчимд суурилсан манлайлал"-ыг хэрэгжүүлснээр “Чадахуйн зарчим”-ыг хэвшүүлж, үйл ажиллагаандаа дэвшилтэт цахим технологийг ашиглан иргэн, байгууллагад хүргэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлж, хүртээмж чанарыг ахиулах замаар төрийн албаны “Эрхэм зорилго”-ыг хангаж ажиллах ажээ.
Төрийн албан хаагчдын мэдлэг-чадвар, хариуцлага-ёс зүйг дээшлүүлэн, эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх нь “Чадахуйн зарчим”-ыг хэвшүүлэх эн тэргүүний алхам хэмээн үзэж байгаа аж.
"Мерит зарчимд суурилсан манлайлал" зөвлөгөөн энэ сарын 17-нд Төв аймагт болсон юм.
Тус зөвлөгөөнөөс төрийн албан хаагчдад зориулан зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийг зурган хэлбэрээр орууллаа.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 2019 оныг “Төрийн байгууллагын бүх шатанд чадахуйн зарчмыг хэвшүүлэх жил” уриа дэвшүүлэн ажилласан бол аймгийн хэмжээнд 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарласан байна.
Зөвлөгөөний үеэр төрийн албыг нэр төртэй хашиж яваа ажилтнууддаа шагнал
гардуулжээ.
Монгол Улсын
Засгийн газрын шагнал Нягтлан бодох бүртгэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг”-ээр Санхүүгийн хяналт аудитын албаны
санхүүгийн хяналтын улсын байцаагч Ч.Цагааныг, Монгол
улсын Сангийн яамны “Жуух бичиг”-ээр Санхүүгийн
хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч А.Ариунбаярыг, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Цээл сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Мөнхжаргал, Борнуур сумын ЗДТГ-ын
дарга Б.Галбадрах нарыг, аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр долоо, аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр долоо, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 11 албан хаагч
шагнуулсан байна.





