Өвөл, хавар өнтэй байснаас өнжмөл өвсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-15 12:03:58

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Булган аймаг аюулгүйн нөөцөд 290 тонн өвс, 100 тонн тэжээл, суманд 1600 тонн өвс, 480 тонн тэжээл бэлтгэх юм. Өнгөрсөн өвөл, хавар өнтэй байснаас аймаг, сумын нөөцөд өнжмөл өвсний нөөцтэй байна. Аймгийн нөөцөд 150, сумын нөөцөд 749 тонн өвс хадгалагдаж байна.

            - Аймгийн нөөцийн газарт 35,0 сая төгрөгөөр өвс худалдан авахаар үнийн санал авлаа. Бидний тооцоогоор 192 тонн өвс нэмж нөөцлөх боломжтой. Сумын нөөцөд дутагдах 851 тонн өвс худалдах авах бэлтгэл ажлыг хангаж байна. Аймгийн нөөцийн газарт 2,0 тонн тэжээлийн нөөцтэй. Шаардагдах тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэр байхгүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

相关新闻