Элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр
суманд элсний нүүдлээс хамгаалах ойн зурвас байгуулж байна.
Элсний нүүдлийг зогсоох зорилгоор ойн зурвас байгуулах тендерт шалгарсан "Булган Тэс ЗБГН” аж ахуйн нэгж зөөврийн цахилгаан үүсгүүр, тарьц услах хоолой, 750 ширхэг хайлаасны суулгац зэрэг таван сая төгрөгийн тоног төхөөрөмж, материалыг сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө гэж тус сумын ИТХ-ын ажилтан Л.Буяннэмэх ярилаа.
Энэ жилийн аймгийн төсвийн байгаль орчныг хамгаалах, байгалын баялгийг нөхөн сэргээх ажлын зардалд ойжуулалт хийх, цөлжилтөөс хамгаалахад зориулан 875,5 сая төгрөг зарцуулахаар тусгасан юм. Үүнээс Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Орхон суманд элсний нүүдлээс хамгаалах зорилгоор 15,0 сая төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байна.