Багш нарын бүтээлийн үзэсгэлэн нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-10 11:44:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн боловсролын чиглэлээрх “Тогтвортой хөгжлийн бодлого”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дизайн, технологийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа.

Багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг үзэсгэлэнд 21 сургуулийн 35 багшийн 200 гаруй бүтээл тавигджээ.  
Дизайн, технологийн багш нарын хувьд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр сургууль, бүс, аймаг, улсын түвшинд “Сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөн”-ий хүрээнд зохион байгуулдаг Тэргүүн туршлагын үзэсгэлэнгийн төрөлд 3 жил дараалан тэргүүн байрт шалгарсан туршлагатай ажээ.

2018-2019 оны хичээлийн жил дизайн, технологи, зураг зүйн багш нарын хувьд амжилтаар дүүрэн жил болжээ. Тухайлбал Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш Л.Хонгорзул улсын олимпиадаас алтан медаль, Хүмүүн цогцолбор сургуулийн багш Н.Батболд улсын олимпиадын тусгай байрын эзэн болсон байна.

相关新闻