Улсын начин Д.Амарсайхан түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-06 10:28:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэнж нь булгихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй барилдана хэмээн аархаж явсан Улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Улсын начин Д.Амарсайхан долоо даван түрүүлжээ. 


Өмнөговь аймгийн Манлай суманд зохион байгуулсан энэ барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх, Т.Санчир, Улсын начин Л.Гантулга, Э.Даш, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ш.Дарханбат, Б.Сумъяа, Ц.Одбаяр нарын тэргүүтэй бөхчүүд барилдсан байна. Хүчит арслангийн нэрэмжит барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Улсын начин Э.Даш үзүүрлэж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнх нар шөвгөрсөн байна.

 



相关新闻