Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөг олгож, НЗДТГ-аас 150 сая төгрөгийн үнэтэй байрны гэрчилгээ гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-02 14:08:33

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөгийн урамшуулал олгов.


Үүнийг олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг урамшуулах хуулийн хүрээнд шийдэж байгаа аж. монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдад төрийн дээд одон медаль гардуулсан билээ.


Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин тус бүрд 150 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгох гэрчилгээг гардуулсан байна.


Түүнчлэн ССАЖЗЯ-наас шигшээ багийн дасгалжуулагчид 50 сая, тамирчин тус бүрд 25 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олголоо. Үүнээс гадна 3х3-ын шигшээ багийн тамирчид 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс сар бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм.








相关新闻