И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн цомоос медаль хүртсэн монголын анхны тамирчин болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шатрын өсвөрийн дэлхийн цомын тэмцээнд И.Цэлмүүн хүрэл медал хүртэв.
Гүрж улсын Батуми хотод зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 2-нд тус тэмцээнн 8, 10, 12, насны ангилалд болсон. Манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртэв. Тэрбээр шатрын өсвөрийн Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа бөгөөд тус тэмцээний үеэр зохион байгуулсан шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлжээ.