Их Британид “Hitachi” компанийн хурдан галт тэргийг нийтийн тээвэрт ашиглаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-16 11:46:55

ЛОНДОН. /Kyodo/. Hitachi компанийн хурдан галт тэргийг Их Британийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.


Зүүн хэмээх утгатай “Azuma” нэртэй дизель-цахилгаан хос хөдөлгүүрт галт тэргийг нийслэл Лондон хотоос Английн хойд нутгийн Лидс хотын хооронд “London North Eastern Railways” компани /LNER/ үйлчилгээндээ нэвтрүүлжээ.  


Японы суман галт тэрэгний технологийг ашиглан бүтээсэн “Azuma” галт тэргийг “Их Британийн Ньютон Эйклифф хот дахь Hitachi” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.


Энэхүү галт тэрэг нь 200 орчим км/цаг хурдлах хүчин чадалтай бөгөөд LNER” компани цаашид энэ төрлийн 60 галт тэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 


Япон улсад анхны “шинкансэн” суман галт тэргийг 1964 онд үйлчилгээнд нэвтрүүлж байжээ. 


相关新闻