Архангайн хоёр тамирчин мөнгөн медальтай эх орондоо ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХэдхэн хоногийн өмнө Арабын Эмират улсын Дубай хотноо болсон Ази номхон далайн орнуудын пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс Архангайн хоёр тамирчин хоёр мөнгөн медальтай эх орондоо ирлээ.
Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнээс Г.Самбууданзан мөнгөн медаль, эмэгтэй яг энэ төрлөөр Г.Цогтгэрэл мөн мөнгөн медаль хүртжээ.
Энэхүү хоёр тамирчинг Ази тивийн хөнгөн атлетикийн ахмад мастеруудын аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа хүрэл медаль эх орондоо авчирсан Монгол Улсын спортын мастер Архангай аймгийн заан Биеийн тамир спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар дасгалжуулжээ.
Архангай аймаг Л.Булган