АРХАНГАЙ: Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Архангай түншлэл - 2025” үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот болон 19 сумын 215 бизнес эрхлэгч, малчид, тариаланч, баялаг бүтээгчид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 230.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Тус үзэсгэлэн худалдааны үеэр шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Хамгийн идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон сумаар Өндөр-Улаан сум шалгарлаа. Тус сумаас нийт 55 малчин цагаан идээгээрээ оролцсон юм. Онцлог нь Өндөр-Улаан сумын саальчид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулахдаа хуванцар савыг бүрэн халж, модон, ган хувин сав, шанагыг ашиглагладаг болжээ.
Дараагийн байруудад Батцэнгэл, Жаргалант сум шалгарсан юм.
Шилдэг есөн номинацыг дор дурдъя.
1.Шилдгийн
шилдэг бүтээгдэхүүн Гран при шагналаар Ихтамир сумын “Үлэмж бадрах сүү” ХХК,
2.Сав
баглаа боодол, хаяг шошготой бүтээгдэхүүнээр Өндөр-Улаан сумын иргэн
Ц.Дайриймаагийн
“Бумбардай” нэрийн бүтээгдэхүүн,
3.Гар
урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Цэнхэр сумын иргэн А.Наранцэцэгийн монгол дээл,
4.Малын
гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр Өндөр-Улаан сумын иргэн П.Чулуунтамирын сур, суран эдлэлийн бүтээгдэхүүн,
5.Шинэ
санаа, шинэлэг тeхнологитой
бүтээгдэхүүнээр Өгийнуур сумын “Өндөр манхан” хоршооны уламжлалт аргаар бэлтгэсэн айргийг савлаж, шинийг санаачилсан технологиор,
6.Сүү,
сүүн бүтээгдэхүүний төрөлд Өндөр-Улаан
сумын иргэн Ч.Эрдэнэзаяа, Булган сумын иргэн Б.Буян-Өлзий,
7.Төмс,
хүнсний ногооны төрөлд Эрдэнэбулган
сумын “Эрхэм хөрс” ХХК,
8.Мод, модон эдлэлийн төрөлд Жаргалант сумын иргэн Ч.Вандандорж,
9.Шилдэг
хоршоогоор Хотонт сумын "Аягын овоо”
хоршоо, Хашаат сумын “Цайдам
хөгшин орхон”
хоршоо тус тус шалгарлаа.