Бодлогоо дагаад батлан хамгаалахын багц хуулиуд өөрчлөгдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 18:15:19

Монгол цэргийн өдөр, Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Буянтогтохтой уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

 - Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул. Санхүү - Эдийн засгийн дээд сургуулийг төгсгөөд өөрийн хүсэлтээр цэргийн их сургуульд орсон. Өнөөдөр цэргийн мөрдэстэй яваадаа баяртай байна.

-Цэргийн амьдралаа жаахан тодруулна уу?

-Тогоо генералыг дэд хурандаа байх үед цэргийн их сургуулийн урилга аваад, найман хөвгүүдээс тавд зогсож байлаа. Хожим нь цэрэгжилтийн спортын төрлөөр “Спортын мастер” болсон.

-Орчин үеийн залуусын сонирхлыг татаад байгаа Энхийг сахиулах ажиллагааны талаар тодруулна уу?

 -Би Иракийн “Эрх чөлөө” - ажиллагааны хоёр ба наймдугаар ээлжийн ажиллагааны  офицер, туслах албан тушаалд офицер цолтой явж байсан. Өөрийгөө сайн байсан гэхгүй. Миний удирдаж байсан монгол цэргүүд амжилттай сайн ажиллаж, Эх орныхоо нэрийг гаргасан. Би дөрвөн удаа Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Ер нь харийн нутагт байхдаа Эх орон, элгэн садан, нутаг усаа маш ихээр үгүйлж санаж байлаа.

-Саяхан тангараг өргөсөн байгууллагуудын хурал дээр өөрийн тань тавьсан илтгэл надад маш их таалагдсан. Цэргийн шинэчилсэн бодлогын талаар мэдээлэл өгнө үү?

-Батлан хамгаалахын шинэчилсэн бодлогыг өөрөө гар бие оролцож,  санаа бодлоо солилцож явсан хүний хувьд Монгол Улсын батлан хамгаалахын бодлогын үндэс, өмнө нь цэргийн бодлогын үндэс гэж байсан хоёрын хооронд юу өөрчлөгдсөн гэхээр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг ба дотоодын цэрэг, Онцгой байдал, цол олгох журам өөрчлөгдөж байгаа. Бодлогоо дагаад Батлан хамгаалахын багц хуулиуд өөрчлөгдөнө.

-Монгол Улсын аюулгүй байдлыг юу гэж боддог вэ?

 -Монгол Улсад жишээлбэл хүнсний аюулгүй байдал гэх мэтчилэн есөн аюулгүй байдал байдаг. Харин салбарынхаа аюулгүй байдлыг ярихад, Батлан хамгаалах дангаараа ДНБ-ний дөрвөн хувийг хангаж байвал аюулгүй байдал хангагдсан гэж үздэг. Одоогийн байдлаар 1,2 хувийг эзэлж байгаа. Бид хоёр хувьд хүргэх юм бол цэргийн шинэчлэл хийж чадна гэж үздэг.

Архангай аймаг Л.Булган

 

相关新闻