Усны тоолуургүй хэрэглэгчид 2 дахин их ус ашиглаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРӨнөөдрийн байдлаар Баянхонгор сумын 2261 айл өрхөөс 80 гаруй хувь нь буюу 1840 айл өрх усны тоолууртай болоод байгаа юм байна. Харин 254 аж ахуйн нэгж байгууллагаас тоолууртай 70 орчим хувь нь л тоолууртай болжээ.
Улирагч онд орон сууцны хэрэглэгчдэд нийт 87.400 м3, 254 аж ахуйн нэгж байгууллагаас тоолууртай 182 байгууллагад 63.700 м3 усыг түгээсэн байна. Тоолуургүй 72 аж ахуйн нэгж байгууллагад харин 2 дахин их буюу 115.600 м3 цэвэр усыг түгээжээ. Нэгдсэн дүнгээр улирагч оны жилийн эцсийн байдлаар 813.000 м3 усыг олборлосон дүн гарсан бөгөөд гэр хорооллынхонд 46 ус түгээх байр, усан сангаар дамжуулж 32.000 м3 усыг түгээсэн байна.
Сонирхуулахад, Усны тоо бүртгэлийн дүнгээр тус аймагт нийт 298 гол горхи, 1060 булаг шанд, 82 нуур тойром, 26 рашаан, 3301 худаг, 80 цооног, 11 услалтын систем, 8 хөв цөөрөм, 4 цэвэрлэх байгууламж, 2 үерийн хамгаалалтын далан тоологджээ.
Б.Мөнхзул