Булган аймгийн баг тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:46:37

Булган аймгийн Тэшиг суманд болсон өсвөрийн УАШ “Цанахүү–2016” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 12 аймгийн 186 тамирчин өрсөлдлөө.

 Сонгомол, тэших, буухиа гэсэн 3 төрөлд 11 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй,  12–13 насны, 14 –15, 16–17 насны эрэгтэй эмэгтэй гэсэн насны ангиллуудаар өрсөлдөж тус бүрт ялагчаа тодрууллаа. Багийн нийлбэр дүнгээр Булган аймгийн 1–р баг тэргүүн байрт, Увсын баг тамирчид 2–р байр, Булган аймгийн 2–р баг тамирчид удаах байранд оржээ. Булган аймгийн баг тамирчид илт давуу байгааг тэмцээний үеэр шүүгчид хэлж байлаа. Ерөнхий шүүгчээр Улсын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга ажилласан байна.

                                                                                                                           П.Батням

相关新闻