Тоглолтын орлогыг оюутны төлбөрт хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 17:58:37

Булган аймгийн Булган сумын Соёлын ордны дэргэд дууны,  хөгжмийн, гадаад хэлний зэрэг дугуйлангууд хичээллэсээр нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тус ордны дууны дугуйлангийн сурагч Б.Нямжаргалын "Мурёнко" тоглолт амжилттай боллоо.

Энэхүү тоглолтыг дэмжин, аймгийн 1-р бүрэн дунд сургууль, ЭӨЦС, 1,2,3,4,6,7-р цэцэрлэг, БСГ, ЗДТГ, Номын сан, Музей, ХГБХХ, Нэгдсэн эмнэлэг, ЭМГ, СХЗХ, төв МСҮТ, ХАА-н МСҮТ, СДС зэрэг байгууллага хамт олон хамтран ажиллалаа. Мөн тоглолтонд СТА Л.Байзада, СТА Ж.Долзодмаа, дуучин Э.Алтаншагай, Л.Ганзориг, Н.Анхбаяр болон бусад уран бүтээлчид оролцжээ.

Тоглолтын тасалбарын үнэ 2000 төгрөг бөгөөд тоглолтоос олсон орлогыг Булган аймгаас Улан – Үдэ хотын хөжмийн багшийн сургуульд сурч байгаа амьдралын боломж тааруу нэг оюутны төлбөрт нэмэрлэх юм байна.

                                                                                                                           П.Батням

相关新闻