Сайн үйлсийн аянд Сэлэнгэ сум, Хялганат тосгон нэгдсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН"Саахалт айлын санаа нэг-Айл хүний амь нэг" уриан дор "Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулцгаая-2" сайн үйлсийн challenge аяныг Булган аймгийн ХГБХХ зохион байгуулсан билээ.
Тус аянд нэгдсэн хамт олон бууз, тавгийн чихэр зэрэг цагаан сард хэрэгтэй зүйлсийг цуглуулж зорилтот бүлгийн айл өрхөд хандивласан. Энэхүү аянд аймгийн 15 сум, аймгийн төвийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, төрийн өмчит хувьцаат компани болох 22 байгууллагын 2273 иргэд, төрийн албан хаагчид нийт 25157 бууз хандивлаж, 112 зорилтот бүлгийн анхаарал халамж шаардлагатай, ганц бие ахмад настан, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрхөд гардуулан өгсөн байна.
Аянд Сэлэнгэ сум, Хялганат тосгон нэгдсэнгүй.
П.Батням