АН-ын бүлэг байр сууриа нэгтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хаалттай хуралдав.
Бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв хэмээн үзэж, чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хооронд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх байсан ч нэг өдрөөр хойшлоод байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хуралдаанаар "Ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй" хэмээн үзсэн аж.
Б.Туул