Өсвөрийн УАШТ – нд зориулж хандив цуглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 10:29:21

Энэ жилийн өсвөрийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн  Булган аймгийн  Тэшиг сумын төвд “Цанахүү – 2016” нэртэйгээр зохион байгуулагдах болсон. Одоогоор уг тэмцээний замыг засах ажил эхлээд байна. Энэхүү ажилд төр төсвийн байгууллага болон багийн ард иргэд идэвхи санаачлага гарган оролцож байна.

Урьдчилсан байдлаар  Өвөрхангай,Увс, Төв, Хөвсгөл, Орхон, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Архангай, Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэг, гэсэн газруудаас багш, дасгалжуулагч тамирчид ирэх бөгөөд улсын шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчид болон цанын холбооноос шүүгч дасгалжуулагч, зохион байгуулагч гээд нийтдээ урьдчилсан байдлаар 200 гаруй баг, тамирчид ирэхээр мэдэгдээд байна. Мөн тэмцээний үеэр сум орон нутгаас сүү, цагаан идээ болон бусад бүх төрлөөр үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг арга хэмжээнүүдийг  зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэхүү тэмцээн зохион байгуулахад хөрөнгө мөнгө ихээхэн шаардлагатай байгаа тул хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг нутгийн нийт зон олондоо  Тэшиг сумын удирдлагууд, нутгийн зөвлөлөөс уриалжээ. Тэд хандивийн данс нээн ажиллаж байна. Төрийн банкны 109500117836 тоот дансанд хандивийг авч байгаа юм байна.

                                                                                                                 П.Батням
 

相关新闻