Үүрийн 4 цагт элс давс цацдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНОйрын хугацаанд хүйтэрч, өглөө бүр бага багаар цас хялмаалан хаяж байгаатай холбогдуулан замын халтиргаа гулгааг багасгах ажил хийгдсээр байна. Булган сумын гэр хорооллууд руу өгссөн зам нэлээд өгсүүр байдгаараа онцлогтой. Аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсээс давс элсийг цацаж арга хэмжээ авч байна.
Үйлчилгээний ажилчид цас орох болгонд замын хөдөлгөөн эхлэхээс өмнө буюу үүрийн 4 цагт давс элс цацдаг юм байна. Тэгэхгүй бол хүмүүс машин явж эхлэхээр дагтаршдаг учраас хусах, хамах давхар ажил болдог юм байна. 2015 – 2016 оны өвлийн хэрэглээнд 15 тн давс нөөцөлснөөс одоогоор 8 тн гаруйг нь зарцуулаад байна. Мөн 4 самасвол элс нөөцөлсөн нь яг дуусаад байгаа юм байна. 40 шуудай хужир нөөцөлснийгөө бүр чухал үед хэрэглэнэ хэмээн нөөцөлжээ. 30 градусаас илүү хүйтэрсэн тохиолдолд давс элс нь гулгаанд нөлөөлөх нь багасдаг гэнэ. Мэдээллийг аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга н.Чимгээ мэдээллээ.
П.Батням