Хулгайн ан хийхээр зэхэж байсныг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:50:00

Булган аймгийн Цагдаагийн газар, МХГ–ын хамт олон, сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нартай хамтран үзлэг шалгалт хийлээ.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийгдсэн уг шалгалтын үеэр Булган аймгийн Хутаг–Өндөр сумын "Хантай" багийн нутагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас яваа гэх иргэдийг хууль бусаар ан агнахаар явсныг нь илрүүлэн гэрчилгээгүй, бууныхаа хэв загварыг өөрчилсөн зэрэг зөрчилтэй 3 ширхэг галт зэвсгийг хураан авч Цагдаагийн газарт хүргүүлж, уг зөрчлийг шийдвэрлүүлэхээр БОХ-ийн улсын байцаагчид шилжүүллээ.

Хэргийг шалгаж байна.

П.Батням

相关新闻