Газар тариалан, мал аж ахуйн тэргүүнүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМуу нүүрт хэмээх гал бичин жилийн босгон дээр Төв аймгаас мянгат 229, сайн малчин 83, алтан төлийн эзэн тав, тэргүүний тариаланч хамт олон 10, малчны бүлэг нэг, аварга фермер гурав тодорлоо. Мөн 14 сумын 20 иргэн Ж.Самбуугийн нэрэмжит залуу малчны шагнал хүртэв.
Тухайлбал: Тэргүүний малчны бүлгээр Алтанбулаг сумын "Эх цагаан булаг", аварга фермерээр Баянчандмань сумын ИлтГоулд ХХК, Батсүмбэр сумын хувиараа бизнес эрхлэгч А.Баттөмөр, Д.Болормаа,тариаланч хамт олноор Эрдэнэсант сумын Хөнөг нуур ХХК, Заамар сумын "Тосон овоот" ХХК шалгарав.
Эдгээрийг Төв аймгийн засаг даргын зөвлөлийн гишүүд 10 хэсэг болж, 2-р сарын 4-нөөс малчны хотонд очиж гардуулна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг